Import /JEDA/

Манай дэлгүүрийн хамт Солонгос улсад айлчилан хүнсний бөөний худалдаа чиглэлээр түншүүдтэйгээ уулзан олон зүйлсийг төлөвлөн иржээ. Үүний нэг хэсэг нь Гарак захын Монгол дохь албан ёсны төлөөлөгч болж ,экспорт хариуцсан ЖЕДА компанитай түншлэл тогтоосон явдал юм. Ийнхүү түншлэл тогтоосоноор бид Монгол улс руу өндөр чанарын хүнсийг давхар олон дамжлаггүйгээр импортлох боломж үүсэж байгаа ба иргэдийн гар дээр харьцангуй хямд хүнс очино гэсэн үг юм . Гарак захын талаар товчхондоо гэвэл | Сөүл хотын бөөний болон хөдөө аж ахуйн зах гэдэг нэршилээр олонд танигдсан . Сөүл хотын зүүн өмнөд хэсэгт байрладаг Өмнөд Солонгосын хамгийн том бөөний захуудын нэг юм. Тус зах нь анх 1985 онд тариаланчид бүтээгдэхүүнээ борлуулах зорилгоор байгуулагдсан ба 1990-ээд оноос зах зээл асар их өргөжиж, шинэ барилга, байгууламжууд баригдсан билээ. Өнөөдөр Гарак зах нь 542,000 хавтгай дөрвөлжин метр талбайг эзэлдэг ба өөрийн гэсэн лаборатори ,шинжилгээний төвтэй ба үүгээрээ дамжуулан чанарын өндөр түвшинд хянан шалган худалдаанд нийлүүлдэг билээ. Хүнсний сайныг зөвхөн Гаракаас гэх цуу яриа нь үнэн ба дотооддоо хэр нэр хүнд сайтайг нь илэрхийлнэ. Стандартын өндөр түвшинд барьж байгуулсан хөргөгч ,хөлдөөгч ,склад гэх мэт нь үнэхээр бахархмаар том бүтээн байгуулалт болсоныг харуулна. 17,000 гаруй дэлгүүр, түүнтэй тэнцэхүйц худалдагч ,ажилчид нь өглөөний үүрээс эхлэн үдшийн бүрий хүртэл завгүй чөлөөгүй ажилдаг билээ. Хөдөө аж ахуйн зах зээл дээр хийгдсэн бүх гүйлгээний 90% -ийг хамардаг ба энэ нь ямар том болох нь таньд төсөөлөгдөж байна уу? Өдөр бүр тариаланчид болон бөөний худалдаачид, үйлчлүүлэгчдийн хооронд өдөр бүр гүйлгээ хийгдэн ,үнэ хаялцан шинэ соргог жимс ,ногоо болон бусад бүтээгдэхүүн худалдаалдаг билээ. Хүнсний бусад бүх төрлийн бүтээгдэхүүнийг импортлохыг сонирхож байвал холбогдоорой.
Phone
7726-0808, 8811-0092
info@hansar.mn
Location
King Tower, Marshal Town, KHAN-UUL district, 17th area, Ulaanbaatar, Mongolia
